otgonoo |
Даяаршил ба эх хэлӨнөөдөр манай дэлхийн хүн ам 6000 орчим хэлээр харилцаж байна. Тухайн үндэстэн ямар хэлээр ярилцах нь үндэс угсаа төдийгүй түүх улс төр нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хэл нэг талаар аривжин баяжиж байхад нөгөө талаар ядууран устаж үгүй болох аюул нүүрлэсээр байдаг. Ийм аюул тулгараад байгаа хэл дэлхий дээр 1300 гаруй байдаг.Монгол Улсын Их хурлаас 2003 оны 05-р сарын 15-ны өдөр "Төрийн албан есны хэлний тухай хууль"-ыг баталсан.Энэ нь монгол үндэстний тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа болж онгон төрх үндсэн онцлогоо хадгалан ирсэн монгол хэлийг уламжлал болгон хойч үедээ өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Мөн дэлхий нийтээр эдийн засаг техник технологи аж төрөх есны хувьд ч нэгэн загвглт орж ижилсэх хандлага гарч байгаа даяаршлын эринд монгол хэлний өвөрмөц онцлог шинжийг алдалгүйгээр Монгол улсад албан хэрэг хөтлөх төрийн албан есны үйл ажиллагаа болон сургалт явуулах хүн ардын харилцааны хэрэглүүр хэвээр байлгах нөхцөлийг ч бүрдүүлж байгаа юм. Гадаад үг нэвтэрч үгийн санг баяжуурах нь аль ч хэлэнд байдаг.Гэхдээ эх хэлэнд үгийн сангийн 7-8% нь гадаад үг байвал хэвийн хэм хэмжээ гэж үздэг. Гэтэл 1990 оноос Монгол улс зах зээлд шилжсэн үеэс монгол хэлэнд гадаад үг хэллэг хэт олноор замбараагүй нэвтэрч байна. Зарим судлаачдын тооцоолсноор аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим хувь нь гадаад үг байгаа нь монгол хэл маань сэвтэх төдийгүй мөхөж болзошгүй түгшүүрийн харангыг дэлдэж байна.Гэтэл "Төрийн албан есны хэлний тухай хууль"-ийн 5,18-д "Төрийн албан хэлэнд дүйх үг хэллэг байхад гадаад үг нэр томьеог хэрэглэхийг хориглоно" гэсэн байдаг.19:28 - 2014-05-05 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Бүгдэнд нь эх үрсийн баярын мэнд - Эхийн сэтгэл - Importent holiday - Mongolian future - Тест - Үгний орчуулга - Mongolian future - Хэлц бол хэлний дархлаа мөн - монгол хэл - Шүгэл хэлтэн - Өглөгч Ренчин,Өнчин Вовка - Даяаршил ба эх хэл - хүн амын шилжилт - тэрхийн цагаан нуур Найзууд - sand king - Шижиртуяа - sunderiya - deegii - urnaa - suwdaa - Nemhee - tserenlham |