otgonoo

Эхийн сэтгэл

Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж бөгөөд  ээж нь түүнийг Цасангоо гүнжээс ч илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ.Охин цав цагаан царайтай мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.
Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэдэг  байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь ч хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах хайр нь үзэн ядалт болон солигдлоо.  Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа.
Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд  гэрээсээ явжээ. Олсон мөнгөө нууцаар найздаа илгээж охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга байлаа.
Нэг өдөр эмч нар түүнд тохирох хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод нөгөө муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад  дарамт болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиорон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ.
Бүсгбй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч би энэ дэлхийд ахин төрсөн мэт байна .Миний нүүрний өө сэв үлдсэнгүй .Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юм уу хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь үгүй охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

10:14 - 2014-05-28 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Бүгдэнд нь эх үрсийн баярын мэнд
- Эхийн сэтгэл
- Importent holiday
- Mongolian future
- Тест
- Үгний орчуулга
- Mongolian future
- Хэлц бол хэлний дархлаа мөн
- монгол хэл
- Шүгэл хэлтэн
- Өглөгч Ренчин,Өнчин Вовка
- Даяаршил ба эх хэл
- хүн амын шилжилт
- тэрхийн цагаан нуур

Найзууд
- sand king
- Шижиртуяа
- sunderiya
- deegii
- urnaa
- suwdaa
- Nemhee
- tserenlham





:-)
 
xaax