otgonoo

Шүгэл хэлтэн

Бичсэн: сонин хачин
Ри гуай нэг удаа биеийн тамирын хороонд уригджээ.Гадаадад дээд сургууль дүүргэсэн тэгэхдээ бас орос хэлэнд ус цас хэмээн тамирчид нь шагшлаг нэг дасгалжууланч залуу Ренчин гуайг угтан уулзжээ.
-Дээрх дөрвөн фатораар занималдаад байхад разница нет болно доо...
-За цаад хэдийгээ зааланд ороод упражненээ хийж бай гэж хэл!
Бид энд уулзалттай ! гэх мэтээр ярихийг сонсоод Ри гуайн ой гутаж байж дээ.
Тэгээд ч тэссэнгүй :
- Дүү минь чи орос хэл хаана сурав даа?
- Коммунизмын эх оронд...
- Хэр зэрэгсурав даа?
- Теннисчид,боксчидтой бол ярих юм байхгүй. Трээнэрүүдийн хэний чдоор нь орохгүй гэжээ.
Ри гуай:
- Адуучний уурга бөгсөндөө болцуутай, толгой ньтагнайтай, таван алд, гурван төө гээд хэлчих дээ...
- Түүнийг не умею, гэхдээ би хаа ч очсон хоолоо олоод идчихтэйгээ болсон шүү!
- За тэгвэл үмх мах балга шөл авч ир! Чимх давс имэр гээд оросоор хэлээдэхээч !
- Тэр яахав лекцээ эхлэх цаг болчихлоо гээд шүглээ үлээжээ. Ри гуай хоолны хэлтэй дасгалжуулагч өөд харан ;
- Та таван жил гадаадын дээд сургуульд суугаад
 Талхны хэл ч сураагүй нь муу байна.
 Шүүрхий хэлээр бантагнуулж явснаас
 Шүглээрээ ярьж явсан нь дээр юм байиа даа гэжээ.
  Энэ цагаас хойш дасгалжуулагч маань эх хэлээрээ ярьдаг болжээ.

17:01 - 2014-05-07 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Бүгдэнд нь эх үрсийн баярын мэнд
- Эхийн сэтгэл
- Importent holiday
- Mongolian future
- Тест
- Үгний орчуулга
- Mongolian future
- Хэлц бол хэлний дархлаа мөн
- монгол хэл
- Шүгэл хэлтэн
- Өглөгч Ренчин,Өнчин Вовка
- Даяаршил ба эх хэл
- хүн амын шилжилт
- тэрхийн цагаан нуур

Найзууд
- sand king
- Шижиртуяа
- sunderiya
- deegii
- urnaa
- suwdaa
- Nemhee
- tserenlham





:-)
 
xaax