otgonoo

Өглөгч Ренчин,Өнчин Вовка

Зохиолч Б.Ренчин 1945 онд Төрийн шагнал хүртээд түүнийхээ 15000 төгрөгөөс гурван төгрөг аваад бусдыг Ленинград хотын зөвлөлийн дарга П.С.Попковын нэр дээр илгээж дайнд өнчирсөн хүүхдүүдэд хувааж өгнө үү гэжээ. Чингээд уг мөнгийг Ленинградын хоер дүүргийн хамгийн ядуу өрх айлуудад хувиаралжээ. Удалгүй Ленинградаас Ренчинд олон янзын захидал ,цахилгаан,албан бичиг ирж,зөвлөлтийн жирийн хүмүүс баярлаж гялайснаа мэдэгдсэн аж. Тэдгээрийн дотроос Вовка,Галка хэмээх хоер өнчин хүүхдийн захидлыг одоо уншиж суухад өрөвдмөөр ч юм шиг ,уйлчихмаар ч юм шиг бас Ренчин гуай мань хүний мөс сайтай жинхэнэ монгол төрх зан авираа гээгээгүй еётой хүний хайлан,естой хүн шиг хүн байждээ гэж бахархах бодол ч төрдөг.
 Вовка гэж ямар хүү байв аа? Үүнийг түүний үг үсгийн алдаатай боловч үнэн сэтгэлээс мэрийн бичсэн хөөрхөн захидлаас мэдэж болно. "Вовка хүү би таныг бидэнд мөнгө явуулсанд баярлаж байна. Вовка хүү би 18 настай Галка охин би 7 настай. бид өнчирсөн хүүхдүүд. Манай аав дайнд нас барсан,ээж маань Улаан Армид байгаад салхинд цохиулж өвдөөд бас нас барсан. Одоо тэгээд бид хоер өнчин хоцорсон.Таныг мөнгө ирүүлсэнд дахин дахин баярлаж байна. Бид эмээтэйгээ байдаг. Тэр биднийг асарч хардаг. Манай эмээ 57 настай,эмээ маань биднийгээ битгий уйл гэж аргадаж гуйдаг. гэтэл бид хоер аав ээжийгээ санаж уйлдаг.Тэгэхлээр манай эмээ битгий уйлцгаа, би та нарыг аав шиг чинь хүн болгоно гэдэг.Вовка Галка хоерыг эмээ нь хардаг. мөнгө өгсөнд их баярлалаа. Өнчин биднийг өрөвдсөнд талархья гэсэн захиаг 1946 онд Ренчин хүлээн авчээ.
Хүүхдүүд захидалдаа хаягаа бичсэнийг Ренчин доогээр нь зуржээ. Бодвол лав хариу бичсэн бололтой.

16:13 - 2014-05-07 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Бүгдэнд нь эх үрсийн баярын мэнд
- Эхийн сэтгэл
- Importent holiday
- Mongolian future
- Тест
- Үгний орчуулга
- Mongolian future
- Хэлц бол хэлний дархлаа мөн
- монгол хэл
- Шүгэл хэлтэн
- Өглөгч Ренчин,Өнчин Вовка
- Даяаршил ба эх хэл
- хүн амын шилжилт
- тэрхийн цагаан нуур

Найзууд
- sand king
- Шижиртуяа
- sunderiya
- deegii
- urnaa
- suwdaa
- Nemhee
- tserenlham





:-)
 
xaax