otgonoo

Хэлц бол хэлний дархлаа мөн

Бичсэн: сонин хачин
Эртний үгэнд номоор цээжээ хавтасла гэжээ.Эрхэм баян болсон эрдэм ухааныг үеийн үед шүтэн биширч эрхэмлэн дээдэлж ирснээ соёлт түмэн маань ийнхүү орой руу ортол өвөрмөц уран илэрхийлэн гаргасан байна. Иймэрхүү уран хэлц нь аливаа хэлний хэл найрууллын эрдэнийн шигтгээ болж байдаг ажээ. хэлцийг нэгэн найруулагч бодлоо илэрхийлэх уран арга гэж хэлсэн юм.
Хэлц нь утга санааг гүн гүнзгий уран тод амьд дүрслэг илтгэж үндэсний сүёлын өв мэдлэг туршлага сургамжийг уламжлан сайныг сайшааж саарыг санамжлуулсан хурц дайчин чанартай байдаг бөгөөд бүрэлпүүлэгч үгсийн холболт айзам хэмнэл аялгуу хөг нь зохицож найрсан жигдэрсэн хэлэх ярихад урсам сайхан ба сонсьортой цээжлэхэд амар хялбар байдаг.
Хэлц нь зүйр цэцэн үг сургааль мэргэн үг зэрэгтэй адил хэмжээгээр охор боловч агуулга утга санаагаар гүн тул олон үгээр хэлэх санааг оновчтой нэг хэлцээр илэрхийлж болдог учраас хэл найруулгыг товч оновчтой уран яруу сэтгэлд зохистой тэгш хэмт хослол төгөлдөр болгодог юм. М.Горький "Зүйр цэцэн үг хэлц нь богинохон ч гэсэн бүхэл бүтэн номын дайтай утга санааг багтаасан байдаг гэжээ.
Аливаа хэлний тогтвортой нэгжүүд тэр дундаас тогтмол хэлц өвөрмөц хэлц хэвшмэл хэлц эдгээртэй аль нэг талаараа алаг бөөрний сүлбээтэй арга билгийн холбоотой оньсого ёгт үг зүйр үг дүрслэг үлс цэцэн үг мэргэн үг сургааль үг тэр ч байтугай хоршоо үг нь тухайн элс үндэстний эх хэлний эрдэнэсийн сангийн үндсэн үгсээс хэд дахин их байдаг.
Тэр ч чанараараа хэлц үгс тогтвортой нэгжүүд нь эх хэл утга соёлыг дархлааг гагнаж үгийн сангийн торгон сүрэг болж үг хэллэгийн ондсэн сан гэдэг бат хүоээ цайзад оршин цагийн саалтанд улам боловсронгуй болон хөгжиж байдаг хуультай.

20:09 - 2014-05-07 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Бүгдэнд нь эх үрсийн баярын мэнд
- Эхийн сэтгэл
- Importent holiday
- Mongolian future
- Тест
- Үгний орчуулга
- Mongolian future
- Хэлц бол хэлний дархлаа мөн
- монгол хэл
- Шүгэл хэлтэн
- Өглөгч Ренчин,Өнчин Вовка
- Даяаршил ба эх хэл
- хүн амын шилжилт
- тэрхийн цагаан нуур

Найзууд
- sand king
- Шижиртуяа
- sunderiya
- deegii
- urnaa
- suwdaa
- Nemhee
- tserenlham





:-)
 
xaax